Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Мянганбаярт торгуулийн ял ногдуулжээ

Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Ц.Мянганбаярт холбогдох “2013 оны наймдугаар сараас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлхи хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, ол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мянганбаярт торгуулийн ял ногдуулжээ
Ц.Мянганбаярт торгуулийн ял ногдуулжээ. Зураг: МҮОНРТ

Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Ц.Мянганбаярт холбогдох “2013 оны наймдугаар сараас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлхи хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаль орчинд нийт 378.087.860 төгрөгний онц их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, зургаадугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн.

Дээрхи хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 т зааснаар 1.000.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох болжээ.

Эх сурвалж: Prokuror.mn

Хуваалцах