Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Намуунцэцэг, Б.Шоовдор нар өнөөдөр алтан медалийн төлөө хүч үзнэ

Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Намуунцэцэг, Б.Шоовдор нар өнөөдөр алтан медалийн төлөө хүч үзнэ
Ц.Намуунцэцэг, Б.Шоовдор нар өнөөдөр алтан медалийн төлөө хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр Красноярск хотод эхэлсэн билээ.

31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор өнөөдөр алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялав.

82530209_3010894135602053_8190911351149821952_o

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр дагаж барилдана.

Хуваалцах