Ц.Намуунцэцэг хоёр дахь тойрогтоо ялагдав
Хэрвээ Ким Хён Гёныг финалд шалгарвал Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Мэдээллийн алба

“Рио -2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. 80 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний чөлөөт бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Намуунцэцэг хоёрдугаар тойрогт БНАСУ-ын тамирчин Ким Хён Гёнд оноогоор ялагдлаа.
Хэрвээ Ким Хён Гёныг финалд шалгарвал Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ.


















