Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Ц.Намуунцэцэг тун удахгүй хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга, олимпын хоёр мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны Мария Стадниктай барилдана

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр Монголын хоёр бөх медалийн төлөө өрсөлдөхөөр болсон билээ. “Токио-2020” олимпын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Унгарын дагестан легионер Исмаил Мусукаевтай хүч үзэж, барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргаж 2:4-өөр ялагдсанаар жиндээ долоодугаар байрт орсон амжилтаар олимпыг өндөрлүүллээ. Харин эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд буюу 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч үзэх байсан ч өрсөлдөгч нь гэмтлийн улмаас дэвжээнд гарч ирсэнгүй. Ийн Ц.Намуунцэцэг тун удахгүй хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга, олимпын хоёр мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны Мария Стадниктай барилдана.

Хуваалцах