Ц.Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын УАШТ болно
Баянхонгор аймагт болох тус тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн тамирчид оролцох юм.
Мэдээллийн алба

“Минск-1975” ДАШТ-ий мөнгө, “Стамбул-1974” ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нөөс ирэх арваннэгдүгээр сарын 1-ны хооронд болно.
Баянхонгор аймагт болох тус тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн тамирчид оролцох юм.
Үүнд оролцох тамирчин, багш, дасгалжуулагчдын хөтөлбөртэй доорх байдлаас танилцана уу.


















