Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Нямдорж Н.Алтанхуягийг эргэжээ

Тэрбээр өөрийн цахим хуудсанд “Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад бөгсийг нь долоочих гээд явсан нөхдүүд үзэгдэхгүй л байна шүү. Өөр эргэсэн хүн байна уу #Хаан жимс” хэмээн жиргэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Нямдорж Н.Алтанхуягийг эргэжээ
Ц.Нямдорж Н.Алтанхуягийг эргэжээ. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өөрийн сонирхол дөрвөн дугуйт мотоциклоор зугаацаж байгаад осолдож бэртэл авсан. Эгэмний яс нь хугарсан экс Ерөнхий сайд тэр даруйдаа БНСУ-ыг зорьж, эмчилгээ хийлгэсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан эх орондоо ирээд хэд хонож байгаа аж. Одоогоор өөрийн мэдлийн Хаан жимс амралтын газарт биеээ тэнхрүүлж байгаа гэнэ. АН-ын даргын суудлаа өгөөд удаагүй байгаа түүнийг МАН-ын лидерүүдийн нэг Ц.Нямдорж эргээд иржээ. Тэрбээр өөрийн цахим хуудсанд “Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад бөгсийг нь долоочих гээд явсан нөхдүүд үзэгдэхгүй л байна шүү. Өөр эргэсэн хүн байна уу #Хаан жимс” хэмээн жиргэжээ. Нэгэн цагт сөрөг хүчний зүгээс сэлэм далайж явсан эрхэм гишүүн экс Ерөнхий сайдыг бараа бологчдоос нь түрүүлж эргэсэн бололтой.

Хуваалцах