Ц.Нямдорж уучлал гуйх болов
Өнөөдөр Дээд шүүх Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж халдсан тухай хэргийг хэлэлцэж өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Ц.Нямдорж гишүүнийг уучлалт гуйхыг шүүхээс даалгав.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Сайд ба сэтгүүлч" нэртэй телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж мэдэгдсэн билээ. Х.Баттулга гишүүн энэ мэдээлэл нь гүтгэлгийн чанартай гээд нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан юм. Өнөөдөр Дээд шүүх Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж халдсан тухай хэргийг хэлэлцэж өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Ц.Нямдорж гишүүнийг уучлалт гуйхыг шүүхээс даалгав.


















