Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Оюунбаатар АТГ-т албан шаардлага хүргүүлжээ

Өчигдөр АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар Төрийн ордонд очсон гэх мэдээлэл гарсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Оюунбаатар АТГ-т албан шаардлага хүргүүлжээ
Ц.Оюунбаатар АТГ-т албан шаардлага хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар Төрийн ордонд очсон гэх мэдээлэл гарсан. Харин үүний дараа АТГ-аас Н.Энхбаярт зөвхөн зарлан дуудах хуудас хүргүүлсэн гэх мэдээллийг хийсэн. Үүнтэй холбогдуулж өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын ажилтнууд албан өрөөнд дур мэдэн халдаж хууль зөрчсөн талаар мэдээлэл хийсэн. Улмаар АТГ-т албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр АТГ-т албан шаардлага хүргүүлжээ.

Хуваалцах