Ц.Оюундарь "Контентын чанар" хэлэлцүүлэгт панелистаар уригджээ
МҮОНРТ-ийн хувьд MNB-Сэтгэлийн үндэс, Евро 2016, АСЕМ, “Чингис хаан гран при”, Сумо бөхийн сонирхогчдын ДАШТ гээд гадаад дотоодын томоохон үйл явдлуудыг олон нийтэд хүргэх,
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн хувьд MNB-Сэтгэлийн үндэс, Евро 2016, АСЕМ, “Чингис хаан гран при”, Сумо бөхийн сонирхогчдын ДАШТ гээд гадаад дотоодын томоохон үйл явдлуудыг олон нийтэд хүргэх, түгээх, дэлгэрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, мэргэжлийн хамт олон гэдгээ нотлон харуулсаар байгаа билээ. Түүнчлэн энэ цаг үед Рио 2016 олимпийн их наадмыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар бэлтгэл ажлаа ханган, энэ ажлын хүрээнд MNB спорт сувгийг ажмилттай нээгээд байна.
Тэгвэл ирэх 10 дугаар сарын 25-нд Индонезийн Балид болох Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий ассемблейн үеэр зохиогдох "Контентын чанар" телевизийн мэргэжлийн хэлэлцүүлэгт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь панелистаар уригджээ. Энэ нь мөн МҮОНРТ-ийн төдийгүй Монгол улсын нэр хүндэд сайнаар нөлөөлөх үйл явдал аж.
Энэ жил МҮОНРТ-ийн хувьд АБУ-гаас продюсерүүдийн сургалтыг эх орондоо зохион байгуулж, мөн спортын найруулга, маркетингийн чиглэлээр АБУ болон CCTV хамтарсан сургалтыг Бээжин хотноо зохион байгуулсан юм.


















