Ц.Оюунгэрэл сайд А.Гансүх сайдын ярилцлагад хариу тайлбар өглөө
Зам тээврийн сайд А.Гансүх өөрийн нэр төрд халдаж, гүтгэж доромжилсон хэргээр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Батад гомдол гаргасан.
Мэдээллийн алба

Зам тээврийн сайд А.Гансүх өөрийн нэр төрд халдаж, гүтгэж доромжилсон хэргээр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Батад гомдол гаргасан. Харин энэ хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж жиргээч Ц.Батыг 100 хоногийн хорих ялаар шийтгэх шийдвэр гаргасан юм.
Зам тээврийн сайд А.Гансүх өчигдөр Монгол HD телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт оролцож энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрээр уг ярилцлагадаа Ц.Оюунгэрэл сайдыг өөрийн дүүгээ ИНЕГ-ын дарга болгож өгөөч гэж гуйсан, өөрөө мөн МИАТ-ийн дарга болгож өгөөч гэж гуйсан, их хэмжээний мөнгөний асуудалтай байсан гэж ярьсан юм. Бид энэ асуудлаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс дараах тодруулгыг авлаа.


















