Ц.Оюунгэрэл сайд тамирчдыг хүлээн авлаа
Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай шигшээ баг амжилттай оролцоод ирсэн.
Мэдээллийн алба

Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай шигшээ баг амжилттай оролцоод ирсэн. Өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тамирчдыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Тус тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй 7, эмэгтэй 7 тамирчин эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд манай улс багийн дүнгээр наймдугаар байранд оржээ.


















