Ц.Оюунгэрэл сайд "Улс төрийн намын эрхзүйн орчны шинэчлэл" зөвлөлдөх уулзалтад оролцлоо
Энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бишрэлт зочид буудлын хурлын зааланд 13:00 цагт "Улс төрийн намын эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудал" сэдвээр болсон зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, ССАЖ сайд, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн хатагтай Ц.Оюунгэрэл оролцож нээлтийн үг хэллээ.
Мэдээллийн алба

Уг зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ардчилсан Ахмадын Холбооны Тэргүүн Р.Банзрагч, Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Нэг Ардчилал клубын гишүүн Ч.Сосормаа, Нийслэлийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин болон намын ахмад үе, залуу үеийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар намын үзэл баримтлалын шинэчлэл, бүртгэл хариуцлагын шинэтгэл, дотоод ардчиллын шинэтгэл буюу шийдвэр гаргахад гишүүдийн оролцоо хийгээд хариуцлагын шинэчлэл сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн юм.