Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг пүрэв гарагт болно
эл эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогджээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт хэрэг үүсгээд багагүй хугацаа өнгөрсөн.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй болон А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэгвэл эл эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогджээ.


















