Ц.Сандуй, А.Ганбаатарын гэм буруутай эсэхийг энэ сарын 22-д шүүнэ
А.Ганбаатар, Ц.Сандуй нарын хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 22 өдрийн 09:30 цагт товлогдсон байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Түүнчлэн яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарын хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 22 өдрийн 09:30 цагт товлогдсон байна.
Эргэн сануулахад, дээрх урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 26-нд болох байсан ч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г.Мөнхбат “Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундын шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч , өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.


















