Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Сэдванчиг: Намайг ажлаас чөлөөлөх шийдвэр ҮАБЗ дээр яригдсан

“Оюутолгой”-н далд уул уурхайн ажил хойшилж, тус төслийн туслан гүйцэтгэгч компаниуд монгол ажилчдаа халахаас өөр сонголтонд хүрсэнгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Сэдванчиг: Намайг ажлаас чөлөөлөх шийдвэр ҮАБЗ дээр яригдсан
Ц.Сэдванчиг: Намайг ажлаас чөлөөлөх шийдвэр ҮАБЗ дээр яригдсан. Зураг: МҮОНРТ

“Оюутолгой”-н далд уул уурхайн ажил хойшилж, тус төслийн туслан гүйцэтгэгч компаниуд монгол ажилчдаа халахаас өөр сонголтонд хүрсэнгүй.

Харин олон нийтийн дунд “Рио Тинто” компани, Засгийн газар хоёрын хооронд юу нуугдана вэ гэх хардлага хариулт нэхсээр байна. Учир нь Рио Тинто компани, Засгийн газар хоёрын хоорондох учир битүүлэг асуудлын улмаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдваанчигийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Энэ асуудлаар одоо хүртэл даацтайхан хариултыг өнөө хүртэл өгч чадаагүй байгаа түүнийг Ерөнхий сайдтай тэрхүү захидлын асуудлаар ярьсан эсэхийг асуухад “Ярьсан. Намайг ажлаас чөлөөлөх шийдвэр ҮАБЗ-ийн албан бус хурал дээр Оюутолгойн асуудлыг ярих үед гарсан юм гэсэн. Шийдвэр тэнд гарсан юм байна гэж би ойлгосон. Тэр түвшинд яригдсан учраас энэ албан тушаалтай зууралдаад яах юм гэж шийдээд ажлаа өгсөн” гэв.

Түлхүүр үг:оюутолгойЦ.Сэдванчиг
Хуваалцах