Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ц.Сүхбаатар: Хятад руу мах экспортлох боомтыг тохиролцоно

Ойрын хугацаанд үхэр, хонины махыг Хятад улс руу экспортлох боомтыг тохиролцохоор болжээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Сүхбаатар: Хятад руу мах экспортлох боомтыг тохиролцоно
Ц.Сүхбаатар: Хятад руу мах экспортлох боомтыг тохиролцоно. Зураг: МҮОНРТ

Ойрын хугацаанд үхэр, хонины махыг Хятад улс руу экспортлох боомтыг тохиролцохоор болжээ. Тодруулбал, БНХАУ 2013 онд манай улсын баруун бүсийн 5 аймгийн үхэр, хонины маханд шүлхийн хориг тавьсан байснаа өнгөрөгч 12 дугаар сард цуцласан юм.

Ингэснээр Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан аймгаас салаа туурайтны түүхий мах өмнөд хөрш рүү экспортлох эрх нээгдсэн. Мах экспортлох холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, эхний алхмыг хийсэн гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар хэллээ.

Хуваалцах