Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цэрэнбат Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ

Ц.Цэрэнбат 35-39 насны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд есдүгээр байрыг эзэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цэрэнбат Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ
Ц.Цэрэнбат Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Хөнгөн атлетикийн тамирчин Ц.Цэрэнбат стандарт зайг (1500м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт) 2 цаг 15 минут 53 секундэд туулж, Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ.

Японы Иокохама хотноо триатлоны ДАШТ-ий эхний гараа энэ сарын 15-нд болж өндөрлөхөд тэрбээр дээрх амжилтыг үзүүлсэн байна.

Ц.Цэрэнбат 35-39 насны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд есдүгээр байрыг эзэлжээ.

Түүний дараагийн тэмцээн ирэх зургаадугаар сарын 20-нд болох юм байна.

Хуваалцах