Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц. Цэрэннадмид: Хөдөлмөр намайг өдий зэрэгтээ хүргэсэн

Бид бүхэн 80 гарсан ч залуу хүнээс илүү тор нэхэх иргэн Цэрэннадмидийн талаар онцлон сурвалжиллаа. Тэрбээр 18 наснаасаа өдийг хүртэл 1000 гаруй бүтээл урлажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц. Цэрэннадмид: Хөдөлмөр намайг өдий зэрэгтээ хүргэсэн
Ц. Цэрэннадмид: Хөдөлмөр намайг өдий зэрэгтээ хүргэсэн. Зураг: МҮОНРТ

Бид бүхэн 80 гарсан ч залуу хүнээс илүү тор нэхэх иргэн Цэрэннадмидийн талаар онцлон сурвалжиллаа. Тэрбээр 18 наснаасаа өдийг хүртэл 1000 гаруй бүтээл урлажээ.

Гэхдээ залуу цагтаа бүтээлээ нэхэж дуусаад дор нь бэлэглэчихдэг байсан. 7 хоноод л нэг бүтээл гаргана. Одоо бол нас яваад хагас жил болж байж нэг бүтээл гарч байна. Харин юмаа нэхэж дуусаад хүүхэд шиг баярлана даа хэмээн бидэнд хуучиллаа.

Хийсэн бүтээлээр гэрээ чимэх сэтгэлд нэг л өег байдаг. Учир нь миний хөдөлмөрийн үр шим гэж бодохоор бахархмаар байдаг юм. Ер нь бол орчин үеийн залуус хөдөлмөрлөх дургүй болсон санагдана лээ. Хөдөлмөрлөж сурсан хүн амжилтад заавал хүрдэг хэмээн тэрээр онцолж байсан юм.

Сурвалжлагч: Т.Саранчимэг

Хуваалцах