Ц.Цогтбаатар эхний барилдаанаа цэвэр ялалтаар эхлүүллээ
Манай улсын бөх дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрик, Буркина Фасогийн Диалло Лукас хоёрын ялсантай барилдах юм.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэй 73 жингийн барилдаанд хүч үзсэн ОУХМ Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, цэвэр ялалт байгууллаа.
Манай улсын бөх дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрик, Буркина Фасогийн Диалло Лукас хоёрын ялсантай барилдах юм.
Түүний хэсэгт 2019 оны Европын наадмын аварга, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Шведийн Томми Масиас байгаа. Цогтоо, Масиас хоёр хэсгийн аваргын төлөө барилдах нь бараг тодорхой байна гэж бөх сонирхогчид онцолж буй юм.
Одоо тэрбээр Монакогийн Сидрик Бесситэй наймд үлдэхийн төлөө барилдах болно.


















