Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цогтбаатар эхний тойрогт ялагдлаа

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” тэмцээн үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаатар эхний тойрогт ялагдлаа
Ц.Цогтбаатар эхний тойрогт ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” тэмцээн үргэлжилж байна.

Дэлхийд чансаагаараа жин тус бүрийн эхний 16-д эрэмбэлэгддэг тамирчид урилгаар оролцдогоороо онцлог тус тэмцээнд манай улсаас 17 бөх зодоглож байна. Өнөөдрийн хувьд эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт Узбекистаны М.Урозбоевд цэвэр ялагдлаа.

Манай тамирчин вазари үнэлгээгээр илүүрхэж байсан ч туршлага жаахан дутсаны улмаас ийнхүү ялагдлаа.

Хуваалцах