Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт барилдахаар боллоо
Гэвч Гвиней Улс энэ удаагийн олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн тул манай улсын бөх гуравдугаар тойрогт барилдахаар боллоо.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улс 12 тамирчнаа сойх бөгөөд жүдо бөхийн тэмцээний сугалаа хэдхэн цагийн өмнө болсон билээ.
Тус барилдааны -73 кг-ийн жинд барилдах Ц.Цогтбаатар эхийн тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо Гвинейн Улсын жүдочтой барилдах сугалаа таарсан.
Гэвч Гвиней Улс энэ удаагийн олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн тул манай улсын бөх гуравдугаар тойрогт барилдахаар боллоо.
Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бесси болон Буркино Фасогийн Лукас Диалло нарын хэн ялсантай нь барилдах юм.


















