Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Ц.Цогтбаатар Канадын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар хагас шигшээд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы бөх Шохэй Онотой барилдав. Хоёр бөх өмнө нь таарч байгаагүй юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаатар Канадын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана
Ц.Цогтбаатар Канадын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар хагас шигшээд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы бөх Шохэй Онод нэмэлт цагт ялагдав. Хоёр бөх өмнө нь таарч байгаагүй билээ.

Ийнхүү манай улсын бөх Канадын тамирчин Артур Маргелидонтой хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Канад залуутай Ц.Цогтбаатар өмнө нь хоёр удаа барилдахдаа тус тус нэг ялж байсан юм.

Хуваалцах