Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Ц.Цогтбаатар үзэгчдийн суудал руу шилжлээ

Түүний өрсөлдөгч Азийн наадмын аварга, 2017 оны самбо бөхийн дэлхийн аварга, 2019 оны Екатеринбург “Их дуулга”-ын хүрэл медальтай бөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаатар үзэгчдийн суудал руу шилжлээ
Ц.Цогтбаатар үзэгчдийн суудал руу шилжлээ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг-ын жингийн барилдаан дөнгөж сая болж, манай улсан тамирчин Ц.Цогтбаатар Тажикстаны жүдоч Бехруз Ходжазодад эхний тойрогтоо ялагдлаа.

Түүний өрсөлдөгч Азийн наадмын аварга, 2017 оны самбо бөхийн дэлхийн аварга, 2019 оны Екатеринбург “Их дуулга”-ын хүрэл медальтай бөх юм.

Харин Ц.Цогтбаатар өнгөрсөн жилийн “Их дуулга”-д ялж байсан билээ. Гэвч энэ удаа цэвэр ялагдал хүлээж, үзэгчдийн суудал руу шилжиж байна.

Хуваалцах