Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Цолмон сайд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд мал аж ахуйн салбарт ажил үйлсээрээ шалгаран Улсын сайн малчны болзол хангасан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Г.Ууганбаярын хотонд нь очиж сайн малчны өргөмжлөл, цол тэмдгийг нь гардуулан өглөө.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цолмон сайд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллав
Ц.Цолмон сайд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд мал аж ахуйн салбарт ажил үйлсээрээ шалгаран Улсын сайн малчны болзол хангасан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Г.Ууганбаярын хотонд нь очиж сайн малчны өргөмжлөл, цол тэмдгийг нь гардуулан өглөө. Улсын сайн малчны цол тэмдгийг гардуулсны дараа Ц.Цолмон сайд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажиллажээ.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрийн хүсэлтээр тус аймагт ажиллаж Политехникийн коллежид зочилжээ. Коллежийн сургуулийн захирал Г.Энхбатын ярьснаар оюутнуудаа сургаж мэргэшүүлэхийн хажуугаар "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд 2-3 сарын хугацаанд цэргийн алба хаалгах сонирхолтой ажээ. Ингэхийн тулд өөрсдөө оюутан цэрэг байрлах байр орон сууцаа бэлтгэж, хоол хүнсийг нь нийлүүлэх тухай салбарын сайдад нь хэлнэ лээ. Эхний ээлжинд сургуулиас нь 100 гаруй оюутан цэрэг энэ хөтөлбөрт хамрагдах бөгөөд цаашдаа уламжлал болон тогтох боломжтой гэсэн. "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулснаар төгсөгчид ажлын байрандаа очоод дэвших, төрийн албанд орж ажиллах боломж бүрдэнэ гэж сургуулийн удирдлагууд хэлж байсан. Түүнээс гадна батлан хамгаалах салбарт ч гэсэн хүнд механизм, машин, барилгын заслыг гүйцэтгэх боловсон хүчин нийлүүлэх боломжтой гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ажил хэрэгч энэхүү саналыг судалж үзээд эргээд хариу хэлэхээ амласан байна.

Хуваалцах