Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Цолмон сайд Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ажиллав

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонсов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цолмон сайд Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ажиллав
Ц.Цолмон сайд Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ажиллав. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонсов. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Даваа нарын албаныхан ажиллав. Энэ үеэр нэн шаардлагатай байгаа Спорт заал, Соёлын төв, албан хаагчдын унаа болоод амьдрах орон сууцны асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Хуваалцах