Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Цолмон сайд Польш улсын элчин сайдтай уулзлаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михайл Лебандатай Төрийн ордны уулзалтын танхимд уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цолмон сайд Польш улсын элчин сайдтай уулзлаа
Ц.Цолмон сайд Польш улсын элчин сайдтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михайл Лебандатай Төрийн ордны уулзалтын танхимд уулзлаа.

Уулзалтад яамны Гадаад хамтын ажиллагааны газрын тасгийн дарга, хурандаа Ш.Амарбаясгалан, тус газрын мэргэжилтэн, хошууч Э.Гансүх нар байлцав. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Өнгөрсөн 2015 онд Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой дохиож, Батлан хамгаалах яамд хоорондын 2 дах удаагийн Зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн жил боллоо. Цаашид ч дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалан, цэргийн сургалт, цэрэг техникийн тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна" гэсэн юм.

Мөн талууд дээрх чиглэлүүдээс гадна Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа илэрхийлж байв. Үүнд хамтарсан сургалт явуулах, ЭДАСТ-үүдийн хооронд харилцаа тогтоох, сургагч багш харилцан солилцох, манай цэргийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэв. Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг манай 2 тал тохиролцож, ирэх есдүгээр сард хэлэлцээ хийж гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай онцолж байв.

Эх сурвалж: БХЯ

Хуваалцах