Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Цолмон үүрэгт ажлаа хүлээн авлаа

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цолмон үүрэгт ажлаа хүлээн авлаа
Ц.Цолмон үүрэгт ажлаа хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын даргын санал болгосноор УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг томилсон юм. Ийнхүү уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар ажил хүлээлцлээ.

Хуваалцах