Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Төмөрбаатар: Аавыгаа хүлээгээд байхаар нь өвөөг аав шиг хувцаслаад гадаа зогсоосны ард би мэндэлсэн

Өнөөдөр төрийн шагналт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатарын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1956 оны энэ өдөр Ардын жүжигчин, төрийн шагналт Цагааны Цэгмидийн хүү болж мэндэлсэн билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Төмөрбаатар: Аавыгаа хүлээгээд байхаар нь өвөөг аав шиг хувцаслаад гадаа зогсоосны ард би мэндэлсэн
Ц.Төмөрбаатар: Аавыгаа хүлээгээд байхаар нь өвөөг аав шиг хувцаслаад гадаа зогсоосны ард би мэндэлсэн. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр төрийн шагналт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатарын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1956 оны энэ өдөр Ардын жүжигчин, төрийн шагналт Цагааны Цэгмидийн хүү болж мэндэлсэн билээ. Тэрбээр аавыгаа 51 настайд, харин түүний дүү гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг аавыгаа 58 настайд нь мэндэлжээ. Ц.Төмөрбаатарыг долоон настай байхад аав нь өөд болсон.

Цэгмидийн Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр тус тус төгсчээ. Тэрбээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилласан. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос "Зохиомж" дээд сургуульд багшилсан.

Жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар 1985 онд "Говь Хянганд тулалдсан нь" кинонд Цэдэнбалын дүрийг чадварлаг бүтээсэн хэмээн Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн билээ. Мөн 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн баярын өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол, тэмдгээр энгэрээ мялаасан.

Төрийн шагналт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар энэ өдрийн талаар “Энэ өдөр намайг энэ цаг дор төрөх үед аав минь Муухай Пүрвээ жүжигчинтэй тарваганд яваад буцахдаа бензингүй болчхоод хувин бариад бензин гуйж явсан гэсэн. Аавыгаа хүлээгээд төрж өгөхгүй байсан гээд эмч нар аавын ах Содов өвөөг аав шиг хувцаслаад гадаа зогсоож ээжийг цонхоор харуулсан дор би мэндэлсэн гэж ээж минь ярьдагсан” хэмээн өөрийн “фэйсбүүк”-тээ дурсчээ.

Хуваалцах