Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Ухаанзаяа охин аймгийнхаа эмнэлэгт 16 ор бэлэглэжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулъя” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтоо тавдугаар сарын 19-ний өдөр гурван удаа хийсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Ухаанзаяа охин аймгийнхаа эмнэлэгт 16 ор бэлэглэжээ
Ц.Ухаанзаяа охин аймгийнхаа эмнэлэгт 16 ор бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулъя” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтоо тавдугаар сарын 19-ний өдөр гурван удаа хийсэн байна.

Уг тоглолт нь Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хандивын аяны хүрээнд зохион байгуулагдсан юм.

Ц.Ухаанзаяа охин тоглолтынхоо орлогоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт байсан 16 пүрштэй орыг модон ор болгон шинэчлэн өгч, олны талархлыг хүлээгээд байгаа юм.

Түлхүүр үг:Ц.Ухаанзаяа охин аймгийнхаа эмнэлэгт 16 ор бэлэглэжээ
Хуваалцах