Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Ууганбаярт 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Ууганбаярт 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв
Ц.Ууганбаярт 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэвгэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах