Ц.Ууганбаярын “The Dark books” цувралын зургаа дахь ном хэвлэгдлээ
“666” номоор “The Dark books” цувралын хоёрдугаар бүлэг эхэлж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Монголын Стивен Кинг хэмээн нэрлэж болох аймшгийн бүтээл дагнан бичдэг зохиолч Ц.Ууганбаярын “The Dark books” адал явдалт, аймшгийн цуврал зохиолын “666” нэртэй зургаа дахь ном өнгөрсөн сард хэвлэгджээ. Тэрбээр анх 2006 оноос эхлэн өөрийн зохиолуудаа олны хүртээл болгож эхэлсэн бөгөөд “The Dark books” цувралынхаа хүрээнд “Шулмын инээд”, “Хар ном”, “Зоорь-2”, “Ши”, “Үйлийн хайч”, “666” гэсэн зургаан ном хэвлүүлсэн юм.
Түүнчлэн “666” номоор “The Dark books” цувралын хоёрдугаар бүлэг эхэлж байгаа ажээ.
Ташрамд дуулгахад, Ц.Ууганбаярын “Шулмын инээд”, “Зоорь-2” номын өгүүллэгүүдээс сэдэвлэн “Зоорь” хоёр ангит кино хийгдсэнээс гадна “Үйлийн хайч” номын “Хажуу өрөө өгүүллэгээс нь сэдэвлэн “Очир фильм” “Орилоон-2” аймшгийн киног бүтээсэн юм.



















