Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Үүрцайх: Баянзүрх дүүрэг анх удаа залуучуудыг дэмжих "Mentorship" хөтөлбөр хэрэгжүүлнэ

Уг хөтөлбөр 15-34 насны залуучууд руу чиглэсэн бөгөөд залуучуудын манлайллыг бий болгоход чиглэсэн олон төрлийн сургалт арга хэмжээг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Үүрцайх: Баянзүрх дүүрэг анх удаа залуучуудыг дэмжих "Mentorship" хөтөлбөр хэрэгжүүлнэ
Ц.Үүрцайх: Баянзүрх дүүрэг анх удаа залуучуудыг дэмжих "Mentorship" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Сайн дурын төв хамтран Баянзүрх дүүргийн залуусын хөгжил, манлайлалд хувь нэмэр оруулах, оюуныг тэтгэх үүднээс “Mentorship” хөтөлбөрийг анх удаа санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Уг хөтөлбөр 15-34 насны залуучууд руу чиглэсэн бөгөөд залуучуудын манлайллыг бий болгоход чиглэсэн олон төрлийн сургалт арга хэмжээг зохион байгуулна.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Ц.Үүрцайх хэлэхдээ: “Mentorship хөтөлбөрт нийт 70 гаруй залуу бүртгүүлсэн. Сонгон шалгаруулалтаар 15 залууг сонгож хөтөлбөр цааш үргэлжилж байна. Дүүрэг орон нутгийн хөгжилд залуусын оролцоо чухал. Тийм ч учраас уг хөтөлбөрийг санаачилж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэсэн юм.

Хөтөлбөрт хамрагдсан залуучууд дүүргээс зохиогдож байгаа арга хэмжээнд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Хуваалцах