Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Цаан сүргийн тоо толгой цөөрчээ

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаан сүргийн тоо толгой цөөрчээ
Цаан сүргийн тоо толгой цөөрчээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ. 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна.

Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ. Жил бүрийн тооллого 12 дугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг учраас бэлчээрт нь очиж тоолдог аж.

Хуваалцах