Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж эхэллээ

Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын цахим санг бүрдүүлж, баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт, хамгаалалт сайжра

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж эхэллээ
Цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж байна. “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ГИХАЭГ-ын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх буюу цахим хувь үйлдэх ажлыг эхэлсэн юм.

Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын цахим санг бүрдүүлж, баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт, хамгаалалт сайжрах юм.

Өнөөдрийн байдлаар байгууллагын архивын сан хөмрөгт байгаа байнга хадгалах 1000 гаруй хадгаламжийн нэгжийг бүртгэж, 200 хадгаламжийн нэгжийг цахимжуулаад байна.

Хуваалцах