Цаасан дээр царцсан томоохон төслүүд...
Хэдхэн хоногийн өмнө Монголын томоохон бизнес эрхлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, улс орны эрх ашигт нийцсэн олон төслүүд хэрэгжиж чадахгүй гацсан тухай дуулгаж байсан.
Мэдээллийн алба

ЦАГИЙН ХҮРД: Хэдхэн хоногийн өмнө Монголын томоохон бизнес эрхлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, улс орны эрх ашигт нийцсэн олон төслүүд хэрэгжиж чадахгүй гацсан тухай дуулгаж байсан.
Тэд хэлэхдээ аж ахуйн нэгжүүд дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, нөгөө талаас улс дангаараа хэрэгжүүлэх гээд чаддаггүй олон төсөл хөтөлбөрүүд байна. Үүнийг төр, хувийн хэвшил түншлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Монгол Улсад хэрэгжиж чадаагүй, цаасан дээрх төлөвлөгөөнөөс хэтрээгүй хэд хэдэн чухал төсөл байсаар байна.


















