Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цаатан Фестиваль” болно

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй наадмын үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зурагаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олдох гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цаатан Фестиваль” болно
“Цаатан Фестиваль” болно. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаа, цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан Фестиваль” наадам ирэх сарын 7,8-ны өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болно.

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй наадмын үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зурагаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олдох гэнэ.

Наадмыг Н.Эрдэнэ-Уул захиралтай Монтрейвэл компани Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна.

Хуваалцах