Цаатан иргэд тусгай хамгаалалттай газраас баавгай агнажээ
Хөвсгөл аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаатан иргэдтэйгээ уулзжээ. Ингэхдээ аймгийнхаа хойд хязгаарын сум болох Цагааннуур суманд амьдардаг "Зүүн тайга”-ын цаатнуудтай уулзсан байна. Тус суманд нийт 70
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаатан иргэдтэйгээ уулзжээ.
Ингэхдээ аймгийнхаа хойд хязгаарын сум болох Цагааннуур суманд амьдардаг "Зүүн тайга”-ын цаатнуудтай уулзсан байна.
Тус суманд нийт 70 өрхийн 280 орчим цаатан амьдардаг бөгөөд 1615 толгой цаа малладаг аж.
Аймгийн ерөнхий прокуророор ахлуулсан ажлын хэсэг уг суманд ажиллах үеэрээ сумын иргэн Д, Г, Г, С нар нь хоёр баавгай, нэг буга, нэг согоо хууль бусаар агнасан байхыг илрүүлжээ. Уг хэргийг шалгаж, хяналт тавин ажиллаж байна.


















