Цаатангууд тэтгэмжээ авч эхэллээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 313 цаатан иргэд бөгөөд тэтгэмжээ авч эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 313 цаатан иргэд амьдардаг бөгөөд тэтгэмжээ авч эхэлсэн байна.
Цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газартүүрэг даалгавар өгсөн.Үүний дагуу Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тушаалаар батлагдсан тайгад амьдардаг цаатан иргэдэд олгох тэтгэмжийг олгож эхэлсэн бөгөөд 28 иргэн материалаа бүрдүүлж өгөөгүйн улмаас авч чадаагүй байгаа гэнэ.
Уг зарлигийг хэрэгжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргаж, 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөө баталсан билээ.


















