Цаатнууд алсын оторт гарлаа
Хөвсгөл аймгийн дархадын нутгаар цас багатай, өнтэй сайхан өвөл болж байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн дархадын нутгаар цас багатай, өнтэй сайхан өвөл болж байна.
Тайгад цас бага орсны улмаас цааны өвөлжилт хүндэрч, цаатан иргэд алсын оторт гарчээ. Отрын бүс нутаг нь тусгай хамгаалалттай газрууд байдаг учраас тусгай хамгаалалттай газар, хилийн цэргийнхэнтэй гэрээ хэлцэл хийж алслагдсан хил орчмын нутгаар оторлож байгаа аж.
Цагааннуур сумын баруун тайгад 20 гаруй өрх, зүүн тайгад 19 өрх 1600 гаруй цаатай өвөлжиж байгаа гэнэ. Нэг үе 400 хүртэл хорогдоод байсан цаа бугын сүрэг сүүлийн жилүүдэд өсчээ. Цаг агаарын эрс тэс нөхцөлд цаа бугаа маллан амьдардаг цаатан-тува иргэдийн хувьд -40 хэм тийм ч цочирдохоор хүйтэн биш юм.


















