Цаг агаар энэ 7 хоногт...
2-нд нутгийн нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр,
Мэдээллийн алба

2020 оны 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 8-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно -
Хур тунадас: 2-нд нутгийн нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: 2-3-нд говь, талын нутгаар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн боловч, цаашдаа Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.


















