Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаар дулаарна

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Гуравдугаар сарын 08-наас 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаар дулаарна
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаар дулаарна. Зураг: МҮОНРТ

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Гуравдугаар сарын 08-наас 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

2026 оны гуравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим байна.


2026 оны гуравдугаар сарын 09-нөөс 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 9, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах