Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.


2025 оны долоодугаар сарын 03-ны 20 цагаас
2025 оны долоодугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2025 оны долоодугаар сарын 05-наас 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хална.

Хуваалцах