Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

Гуравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2026 оны 03-р сарын 14-ний 20 цагаас 03-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 13-15 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр Шөнөдөө 24-26 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.


2026 оны 03-р сарын 16-наас 2026 оны 03-р сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд Хөвсгөлийн уулс, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Хуваалцах