Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт шөнөдөө хүйтэн хононо.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт шөнөдөө хүйтэн хононо.


2024 оны арван нэгдүгээр сарын 03-ны 20 цагаас арван нэгдүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Туул, Онон голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Хангайн уулархаг нутаг Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2024 оны арван нэгдүгээр сарын 05-наас 2024 оны арван нэгдүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Хуваалцах