Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан

Аялагчид, амрагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Аялагчид, амрагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


2025 оны долоодугаар сарын 16-ны 20 цагаас
2025 оны долоодугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаг Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2025 оны долоодугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн зарим газраар, 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуулын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Хуваалцах