Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2025 оны 03-р сарын 14-ний 20 цагаас 2025 оны 03-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулс, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


2025 оны 03-р сарын 16-наас 03-р сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Хуваалцах