ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025 оны 02-р сарын 23-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Сэлбэ голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 25-наас 03-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд Монгол-Алтайн уулсаар, 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


















