ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.
2026 оны 05-р сарын 06-ны 20 цагаас 05-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа голын хөндийгөөр 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 13-15 хэм дулаан байна.
2026 оны 05-р сарын 08-наас 2026 оны 05-р сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 09-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


















