ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 19-20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 19-20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
2025 оны нэгдүгээр сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно.


Салхи:Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр 29-34 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, цас багатай газраар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25-30 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 20-ноос нэгдүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 20-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 23-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


















