ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 01-ний 20 цагаас арванхоёрдугаар
сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 27-32 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 03-наас 2024 оны арванхоёрдугаар
сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


















